RENAULUTION STRATEGY 2025

Өнгөрсөн 1-р сард дэлхийн автомашины ертөнцийн ТОП-5 тоглогчийн нэг Рено Групп 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө танилцуулсан нь автын ертөнцийг нэг хэсэгтээ шуугиулаад амжив. Тус төлөвлөгөөний талаар товчхон дурдахад


– LADA: Уламжлалт хөдөлгүүр буюу дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины зах зээлд LADA болон Румины DACIA брэндүүдийн синержи үүсгэх замаар илүү дэвшилтэт технологи, чанарт суурилсан 7 шинэ загварыг гаргах

– RENAULT: 2025 оноос RENAULT брэнд 100% цахилгаан автомашины брэнд болж европын хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болох


– ALPINE: Рено Группын нэгэн цагт үйлдвэрлэж байсан тансаг зэрэглэлийн автомашин болох Alpine брэндийг LOTUS брэндтэй түншлэн хөгжүүлж super car, sport car ангилалд өрсөлдүүлэх

– MOBILIZE: Их хотын амьдралын хэв маягт нийцүүлэн mini car ангиллын цахилгаан автомашины брэндийг шинээр хөгжүүлж хот доторх нийтийн тээвэр, дундын автомашин, хүргэлтийн зах зээлд нэвтрүүлэх

RENAULT группын стратегийн төлөвлөгөөний дагуу бид 2025 оноос цоо шинэ технологиор үйлдвэрлэгдэх LADA NIVA VISION загварыг хүлээн авах нь
#ladanivavision #renaulution2021 #ladadacia

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.