Н. Наранбат: Нива бол романтик автомашин

  • Өмнө нь унадаг байсан автомашин: Land Rover Freelander 2, Land Rover Discovery 4,  Mini Cooper S,
  • Одоо унадаг автомашин: LADA 4×4 Urban 3 Door, Land Rover Discovery 5
  • Сонирхол:  Усан спорт, уулын цана, дугуйн спорт, муйтай бокс, “Diving” гэх зэрэг “Extreme” спорт-д ер нь сонирхолтой. Мөн, мэдээж ном унших.
  • Эрхэлдэг ажил: Mongolian Aircraft Industries Co., Ltd үүсгэн байгуулагч

 

Автомашинаа хэрхэн сонгосон тухай

 

1994 онд, анх эхнэртэйгээ танилцах үедээ цагаан өнгийн Нива унаж байсан. Нива миний хувьд их романтик автомашин.

Ерөнхийдөө, би 2 хаалгатай “Мини” төрлийн автомашинд илүү сонирхолтой. 2013 онд эхнэр бид хоёр Mini Cooper автомашиныг улаан, цагаанаар нь хослуулаад л унадаг байлаа.

2019 онд эхнэр бид хоёр дундаа нэг л машинтай байсан болохоор ахиад нэг автомашин худалдаж авахаар хайж байсан. Нэмж авах автомашиныг ихэвчлэн би л хот дотор, өдөр тутамдаа унах учраас өөрийн таалалдаа нийцүүлж бодсон.

        Нэгт: Жижиг байх.

        Хоёрт: Цоо шинэ автомашин байх.

        Гуравт: Зөв талдаа жолооны хүрдтэй байх гэсэн шалгуурууд тавьж байлаа.

 

Гээд бодохоор надад ердөө Suzuki Jimny, Mini Cooper, LADA Niva гэсэн цөөн сонголт байсан. Эдгээрээс гадна би Audi RS6 автомашиныг судлаад худалдан авахаар төлөвлөж байсан боловч болихоор шийдсэн. Гэр бүлийн хоёрдогч автомашин гэхэд хэт их үнэтэй санагдсан. Монголд Mini Cooper автомашины хувьд сервис хүндрэлтэй байдаг болохоор жагсаалтаасаа хассан. Харин Suzuki Jimny бол надад таалагдаж байсан, үнэ нь 58 сая. Гэтэл LADA Niva хажууд нь 35 сая төгрөг байсан тухайн үед. 23 сая төгрөгийн зөрүүтэй.

Тэгээд 2019 оны 04 сард би улаан өнгийн LADA Niva автомашиныг худалдан авснаар LADA Mongolia-ийн хамгийн анхны худалдан авагч болж байлаа.

Ниванд ороод суухад бол яг л хэвээрээ байсан. Үнэнийг хэлэхэд жаахан болгоомжтой байсан л даа. “За, Орос машин эвдрэх вий дээ” гэж бодсон. Эхний 2 хоног хотод барихад угз угз хийгээд л нэг л эвгүй, “За, би юу хийчихвээ” гэж бодогдсон:). Тэгтэл харин хүндрүүлэгч маань залгаатай байсныг мэдээгүй 2 хоног явсан байна лээ. Хүндрүүлэгчээ салгаад жолоодоход хотын нөхцөлд бол ямар ч асуудалгүй байсан. Тэгээд машинаа унаад хөдөө гараад явахад л маш их таалагдаж эхэлсэн дээ. Шороон замд:

  1. Зөөлөн
  2. Элдвийн бартаанд их тогтвортой
  3. Гуравт, миний анзаарсан хамгийн таатай зүйл бол энэ машины эерэг энерги. Нива унаад явж байхад хүн бүр л яриа өрнүүлэх гэнэ, чөлөөтэй сайхан асууна, ярина, “Гоё юмаа, хаанаас авсан бэ, хэд гэж байна, LADA хэр байна” гээд л асууна, би ч дуртай тайлбарлана.

Ерөнхийдөө, Оросын автомашины салбар Европ стандартруу маш хурдацтай хөгжиж байгааг бас харсан л даа. LADA брэнд нь барууны стиль загвартай, чанартай, гоё дизайнтай машинууд хийдэг болсон байна лээ. Энэ нь бас Нива авах сонголтод минь нөлөөлсөн.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Нэг жилийн дараах сэтгэгдэл

 

Худалдан авснаас хойш 1 жил гаран унаж байна. Асуудал гарсангүй ээ. LADA ухуулна гэсэн ойлголт байхгүй болсон байна лээ. 23,000км явсан байна. Хуваарьт сервис үйлчилгээндээ цаг тухай бүрт нь орсон. LADA –ийн сервисийн зардал харьцангуй бага байдаг нь бас их таатай. Сервисээ цаг тухай бүрт нь хийлгэх нь автомашины эдэлгээнд маш чухал.

Миний Нива хотод 100км/12л, шулуун замд 100км/7-8л түлш зарцуулж байна. Хүмүүс Ниваг нэмж тоноглох дуртай байдаг. Харин би эсрэгээрээ байгаагаар нь унах дуртай. Нэмэлтээр сайн хөгжим л суурилуулсан.

Ашиглалтын зардлын хувьд үнэхээр практик машин. 2 хаалгатай жижигхэн болохоор хотод унахад маш амар. Угааж цэвэрлэхэд бас амар юм билээ. Салон хурдан хална, маш дулаахан, өвөл даарна гэж байхгүй. 3 хаалгатай Ниваны битүүмж дээд зэргээр сайжирсан нь надад таалагдсан. Ижил төрлийн автомашинтай харьцуулахад будаг, төмөр илүү сайн санагдсан.

Манай том хүү жолооны курсээ төгссөний дараа хүү бид хоёр миний Ниван дээр 2 сарын турш дадлага хийсэн. Би хүүдээ мост, хүндрүүлэгч хэрэглэх бүх горимуудыг нэгт нэгэнгүй сайн зааж өгсөн. Механик автомашин сайн барьдаг байх нь эр хүний хувьд байх ёстой чадвар. Ингээд миний хүүгийн анхны автомашин нь механик кроптой Нива автомашин болсон доо. Хүү маань ч Нивандаа их дуртай. Манай эхнэрт бас их таалагдаж байгаа, өөрөө ч механик машин сайн жолоодно.  

2 хаалгатай Нива автомашины загвар бол “Cool”. Land Rover Defender, LADA Niva хоёр автомашин бол миний хувьд хамгийн “Романтик” автомашинууд юм шиг санагддаг.

Ниватай байхад би дуртай үедээ хотоос гараад явахад бензин тос, туулах чадвар яах ийх бол гээд олон юм бодох шаардлага байдаггүй. Том машин бол зардал бас их шүү дээ.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Хоёр дахь удаагаа Ниваг сонгосон

 

Сая 2020 онд LADA Niva шинэчлэгдсэн. Би шинэчлэгдсэн Ниваг худалдан авахаар хүлээж байсан л даа, тэгээд LADA Mongolia –ийн showroom дээр ирэнгүүт нь авсан. Яг ижилхэн улаан өнгийг дахиад сонгосон. Хүнд ээлтэй өнгө гэж байдаг. Өмнөх Нивагаа жаахан хямдруулаад зарна даа.

Миний хуучин Ниваны нэг л зүйл нь надад таалагддаггүй байсан. Тэр бол агааржуулагч ажиллах горим. Агааржуулагч асаахад “Чанга” эсвэл “Бүр чанга” дуугарна гэсэн 2 л тохиргоотой:). Нива 2020 онд шинэчлэгдээд агааржуулагчийн тэр дуу байхгүй болсон байна лээ. “Шинэчлэгдсэн” Нивагаа би одоо 2 сар орчим л унаж байна. Өмнө нь салоны тухгүй байсан бүх асуудлуудыг шийдсэн байна лээ. Одоо харин энэ Нивагаа солихгүй хэсэгтээ унана даа. 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Нива таны хэрэглээнд

 

Автомашин бидний хувьд хэрэглээ болоод удаж байна. Автомашин нь үндсэн шаардлага хангасан байвал зүгээр. Жишээ нь хүмүүс дуртайдаа л буруу талдаа рүльтэй машин унадаггүй л байх. Хүн бүр л зөв талдаа рүльтэй автомашин унахыг боддог байх. Урьд нь бол боломжийн үнэтэй, зөв талдаа жолооны хүрдтэй автомашин гэхээр Монголд сонголт байдаггүй байсан. Одоо харин харьцангуй сонголттой болж байна. Хамгийн боломжийн, автомашины чанар болон үнэдээ тохирсон нь надад LADA санагдсан.

Ялангуяа залуу хүмүүс үнэтэй, том автомашин гэхээсээ илүү өөрийн хэрэглээндээ тохирсон автомашиныг судлаад, сонголт хийх чадвартай байх ёстой. Тэгж чадвал автомашинаа бүрэн гүйцэд хэрэглэж чадна. “Хамгийн сайн автомашин бол шинэ автомашин” гэж Генри Форд хэлсэн байдаг биздээ.

Нива автомашины нэг онцлог бол ямар ч нөхцөлд тохирдог. Би хөдөө явахад Нива туулах чадвар сайтай тул хөдөө тохиромжтой, би хослол өмсөөд, зангиа зүүгээд театр явахад миний улаан Нива классик, чамин. Би Нивагаа унаад бизнес уулзалтад очсон ч гоё байдаг. Бүх зүйлд тохирдог.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

“LADA Niva” клубын талаар

 

Клубын анхны аялал гоё болсон. Тэнд олон шалтгаанаар Нива худалдан авсан хүмүүс байсан. Миний анзаарах нээ, эхэндээ Нива авсан хүн бүр дор бүрнээ бяцхан эргэлзээ, болгоомжлолтой байсан юм шиг санагддаг. Нивагаа унаад, эдлээд ирэхээр хүмүүс маш эерэг туршлага хуримтлуулдаг. Ниватайгаа бүр илүү дотно болдог. Тоноглоод л бага багаар улам гоё болгоно. Одоо бол манай клубынхан бие биенийгээ хардсан хүмүүс л байдаг шдээ, хэн нь ямар тоног илүү хийгээд, Нивагаа гоё болгочхов гээд л хардана :).

Нива бол өөрийн гэсэн харизматай автомашин. Аливаа зүйлд баригдахгүй, идэвхтэй амьдрах дуртай хүмүүсийн автомашин. 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Таны ажил, бизнесийн талаар

 

Ер нь хувийн хэвшилд ажилладаг. Одоогоор иргэний нисэхийн бага оврын онгоцыг Монголд угсраад дотооддоо болон гадаадад худалдаалах бизнес дээр Орос, Америкчуудтай хамтраад ажиллаж байна. 

Яагаад онгоц гэж үү?

Миний хүүхэд насны мөрөөдөл бол байлдааны онгоцны нисгэгч болох байлаа. Гэхдээ хараа муудсан учир энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Амьдрал гоё баялаг юм. Иргэний нисэхийн бага оврын онгоц үйлдвэрлэлийн бизнест орно гэж төсөөлж байсангүй.    

Анх бага оврын онгоцыг Монголд үйлдвэрлэх, угсрах талаар Оросын худалдааны яамнаас бидэнд санал тавьсан л даа. Бид тэдний саналыг судалж үзэхэд бүрэн боломжтой байсан тул саналыг хүлээн авч, 2018 оноос ажилдаа орсон.

Бид удахгүй LEGEND-570 онгоцны нээлтээ хийнэ. 10 хүний суудалтай, нэг удаагийн түлшээр 2200км замыг туулах, нэг цагт 255-310 км хурдлах хүчин чадалтай, 2350 килограмм ачааны даацтай.

  • Зорчигч тээвэр,
  • Ачаа тээвэр,
  • Тариалангийн хор цацах,
  • Агаараас гал сөнөөх,
  • Агаарын түргэн тусламж буюу өвчтөн тээвэрлэх,
  • “Extreme” аялал жуулчлал буюу шүхрээр үсрэх зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой.

Онгоцны их бие Орос, хөдөлгүүр нь Канад, удирдлагын систем нь Америкийнх байгаа.

Мөн бид Швейцар улсын Pilatus онгоцны, Италийн Leonardo Agusto нисдэг тэргийг Монголд төлөөлөх эрхийг авлаа.

Орос, Америк, Монголчууд бидний урт хугацааны судалгаа, хөрөнгө оруулалт шингэсэн энэ ажил Монголын иргэний нисэхийн хөгжилд томоохон алхам болно гэдэгт би итгэдэг.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Холбоотой нийтлэл: Н. Хөлгөн: LADA Niva бол миний хувьд ХЭМНЭЛТ, бас ХЭРЭГЛЭЭ

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

1 Comment

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.