Ч.Галбадрал: Анх найз охинд маань таалагдаагүй гэхдээ…

  • Өмнө нь унадаг байсан автомашин: Байхгүй
  • Одоо унадаг автомашин: LADA 4х4 Urban 3 Door
  • Сонирхол: Усанд сэлэх, цана, snowboard-аар гулгах, гитар тоглох –  хөгжмийн хамтлагтай байсан, Ниватай болсноос хойш хөдөө аялах сонирхолтой болоод байгаа.
  • Эрхэлдэг ажил:Good Price”, Худалдаа үйлчилгээ, маркетингийн хэлтсийн дарга.

 

Автомашинаа сонгосон тухай

 

Сургуулиа дөнгөж төгсөөд анх ажилд ороод нэг жил болоход өөртөө наасан зүйлгүй, байгаа мөнгөөрөө  тансаглаад, мөнгөө үрээд л явдаг байлаа. Нэг өдөр найз охин маань: “Чи мөнгөө хадгалаач ээ” гэж хэлэхэд нь л анзаарсан. Тэгээд хадгаламж нээж мөнгөө хадгалж эхэлсэн. Ер нь олж байгаа мөнгөө юм болгоё, машин гэж шийдсэн.

Хүмүүс “Анхний машин бол хямдхааан, бага зардалтай байхад болно” гэж зөвлөж байсан л даа. Би залуу хүн, бас гоё юм хэрэглэмээр л санагдана. Яг үнэндээ нөгөө л байдаг хуучин, машинуудын нэгийг унамааргүй байсан.

Camry, Crown хоёр бас гоё л машинууд, даанч жижиг тэрэг хөдөө тулаад явахгүй болохоор хэцүү.

Тэгээд нэгэнт авч байгаа юм чинь ШИНЭ машин авъя гэж бодсон. Судлаад үзсэн чинь Монголд шинэ машин гэвэл Jimny, Renault, LADA гурав л байсан. Миний хувьд Jimny, Renault хоёр үнэтэй тусаж байсан л даа, 60 сая орчим. Тэгсэн, цоо шинэ LADA Niva 35 сая гэсэн тухайн үедээ. Сонирхоод сайтаар нь ороод үзсэн, Ниваны загвар таалагдсан л даа, гоё дөрвөлжин загвартай.

Ах нараас асуусан чинь “Дээр үеийн гоё машин шдээ” гээд ам сайтай байхаар нь LADA Showroom дээр нь очоод үзсэн. Дажгүй таалагдсан. Нивагаар туршилтын жолоодлого хийгээд шууд замын хөдөлгөөнд оролцоод явсан чинь замын голд унтраагаад баларч өгсөн:). Механик машин огт бариагүй байсныг ч хэлэх үү.

 За, би механик машин барьж чадахгүй юм чинь, бараг больё доо гэж байтал, нэг дотны ах маань “Анхны машин механик байвал зүгээр, нэг хоёр унаад  зүгширчихнэ” гэж  зөвлөхөд нь бодож байгаад шууд зориглоод л гэрээгээ хийгээд 2019 оны 09 сард Нивагаа авсан.

Өнгөний хувьд надад сонголт байгаагүй, улаан л байсан. Нэр маань Галаа мөн гал бас улаан өнгөтэй байдаг гээд бэлэгшээж бодоод авсан даа. Тэгээд ч оюутан байхдаа улаан цамцтай, улаан куртиктэй, цүнхтэй… бараг л “Улаанаа”  гэдэг хочтой байсан:). Сүүлдээ улаан өнгө ч таалагдаад байгаа, ер нь жижиг машин тод өнгөтэй байвал зүгээр юм билээ.

Ниваг сонгоход надад 3 зүйл хүчтэй нөлөөлсөн.

  1. ШИНЭ автомашин
  2. Гадаад өнгө, дизайн
  3. Хүмүүсийн анхаарал маш их татдаг. Тэр нь бас надад таалагдсан:).

Ниваны загвар дизайн бол маш Cool. Жижгэрүүлсэн G Class шиг л санагддаг. Гадуур явахад хүмүүс их  анхаарч хардгийг анзаарсан. Энэ нь эхэндээ тавгүй байсан ч сүүлдээ дасаад …сонгож бас унаж байгаа машин минь хүмүүсийн анхаарлыг татаж,  нүд унагаж байгаа нь  гоё санагддаг юм шиг байгаа юм аа надад… яахав дээ залуу хүний онгироо зан юм уу даа:)

Нэгэн кинон дээр нэг хүн машин худалдаж авсан чинь 0 км гүйлттэй заалтыг нь харуулдаг хэсэг гардаг. Тэр бүр миний ой санамжид үлдцэн, тэгж машин авах юм сан гэсэн мөрөөддөг байлаа. Нивагаа авахад яг тэр кино шиг гоё мэдрэмж төрсөн шүү. Цоо шинэ Нивагаа унах тусам км нь бага багаар гүйгээд л… яг нэг найз охинтойгоо өдөр өдрөөр болзож байгаа юм шиг л хаха… гоё мэдрэмж.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

9 сарын дараах сэтгэгдэл

 

 9 сар унасны дараа, сая л 5000 км гүйлт хүрсэн байна.

Анх машинаа дөнгөж аваад унаад явж байгаад хөгжимгүйг нь мэдээд аймар гайхсан хаха. Авахдаа анзаараагүй л юм шиг байгаа юм.  

Шинэ болохоор эхэндээ бензин их идээд байсан. Машин мэддэг хүмүүс шинэ машины хөдөлгүүр жигдэртлээ жаахан илүү иддэг гэх юм билээ. Одоо жигдэрсэн байх, хотод 100км-т 11-12л, шулуун замд 100км-т 7л бензин зарцуулж байна.

Хүмүүс чинь өвөл болохоор ийм ч юм эвдэрлээ, тийм ч юмаа солиулна гээд л гүйдэг. Өнгөрсөн өвөл бол ёстой нэг ч асуудал гараагүй. Өвлийн дугуй л авсан.

Ниванд суугаад жолоо бариад явахад, орчны харагдах байдал их сайн, дизайны хувьд зөв харьцаатай юм болов уу гэж боддог.

Салон аналог хэвээрээ байгаа нь надад таалагдаад байдаг. Суудал хойшлуулахдаа маневраар эргүүлдэг нь инээдтэй, эргүүлээд л эргүүлээд л байна хаха. Зориулалтын дагуу бол Нива өөрийн үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа.

Мөн конс их дээр салдаг болохоор хатуу… түгжрээнд удаан жолоодвол хөл жаахан цуцна, гутал нугалаас гараад муухай болчихдог. Тиймээс машин барихад эвтэйхэн байх тусдаа пүүзтэй болсон. Хаалганы нэг талыг нь түгжчихээд, нөгөө талыг нь заавал очиж түгжинэ. Анхандаа их төвөгтэй байсан. Ижилмөрөн ах алсын удирдлагатай төвийн цоожлогч хийлгэсэн байсан нь зөв шийдэл. Би бас ZigZag дээр очоод хийлгэчихье гэж бодоод байгаа. Өөр ч асуудал байхгүй дээ.

Жижиг машин хурдан халдаг тул өвөл маш дулаахан. Суудал халаагч нь бүр сайхан хална. Шороон замд зөөлөн явдалтай, маш тухтай.

Ниваны хамгийн том давуу тал нь юу вэ гэвэл зогсоолд байршуулахад маневр сайтай.

Жижиг болохоор зогсоол бол хэзээ ч, хаа ч олдоно.

Хүмүүсийн машин багтахгүй газар миний машин орчихдог. Бусад машин дотроо нээх зайтай биш мөртлөө данхгар байдаг. Нива бол дотроо хөөрхөөн зайтай хирнээ, гаднаасаа овор багатай. Ер нь маш авсаархан, угаахад ч мөн амар. Мост, хүндрүүлэгч бол ярих юмгүй гоё. Явах тусам улам хобби хөдлөөд л, хүчийг нь үзмээр санагддаг. Эрэгтэй хүмүүс байгалиасаа тийм юманд дуртай юм шиг байгаа юмаа. Адреналин ялгаруулсан айдастай, хүнд замыг даваад гарахаараа маш их кайф авдаг. Тэр кайфыг мэдрэхээрээ ахиж давтах гээд л, бүр илүү бартаатай замаар явах гэнэ.  

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Миний машины ид шид

 

Машин авсан өдөр их хөгжилтэй юм болсон. Байрныхаа урд талын намхан довжоог давуулж чаддаггүй… “Уг нь мундаг машин гэсэн дээ, яагаад болохгүй байгаа юм бол” гэж бодож байсан хаха… Тэгсэн чинь манай найз охин түрэх үү? гээд хаха… одоо ч бодхоор инээд хүрдэг юм.  Тухайн үед off-road машины талаар юу ч мэдэхгүй. 1, 2, 3, 4, 5 гээд л хэдхэн араагаа л мэдэж байлаа. Бас ч үгүй багахан ч хөгжилтэй дурсамж үлдээсэн дээ.

LADA клубын аялалд явахдаа машиныхаа ид шидийг анх удаа мэдэрсэн.

Ах нартай аялалд хамт яваад их юм сурсан. Мост, дифференциал түгжигч гэж юу болох, хэрхэн хэрэглэх, уруудахдаа араандаа хийсэн үед тормосоо хэдэн хувь хуваарьлаж буух ёстой вэ гээд л… мотор бол бүрэн өөрийн удирдлагад байдаг гэдгийг мэдэж авсан.

Дараа нь өөрөө найз охин, гэрийнхэнтэйгээ аялалаар хөдөө явсан. Машинаа анх авч байснаа бодвол, сэтгэл ханамж 100% өндөр байгаа. Хаашаа ч явсан найзуудынхаа машиныг татдаг нэг ажилтай болсон. Манай найзууд ч хөдөө явахдаа нэг номерт Галаагийн Нива явна гээд л тоолно, “Safeguard”-ийн үүргийг гүйцэтгэнэ. Саяхан Сайншанд явсан, тоноглосон 470-тай зэрэгцээд л ана мана үзэж байна лээ.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Харамч хүн хоёр төлдөг

 

Анх найзууд миний машинд сууж үзээд  “Энэ юу вэ? Юун 69 вэ?” нтр гэдэг байсан. Одоо харин найзуудаараа бөөндөө хөдөө явахад хамгийн хэрэгтэй машин бол миний Нива болж байна. 35 саяаар Нива авсан гэсэн чинь, хүмүүс “Чи  хуучин RAV4, LEXUS” авч болох л байсан шүү дээ” гэж их хэлж байсан.

35 саяд бүр илүү том машин руу зүтгэвэл болох л байсан, даанч хуучин.

Миний хувьд ЦОО ШИНЭ машины ач холбогдол маш өндөр байлаа.

Би бага байхдаа компьютерынхоо эд ангийг цуглуулж байгаад өөрөө компьютероо шинээр угсардаг байсан. Жишээ нь би багадаа цоо шинэ, чанартай Keyboard худалдаж авч байсан юм л даа. Одоо 15, 16 жилийн дараа ямар ч эвдрэл байхгүй, яг хэвээрээ би хэрэглээд л байж байгаа.

Миний аав надад болж л өгвөл эд зүйлийн олныг биш харин чанартайг авч өгөхийг хүсдэг хүн байсан юм. Тиймээс шинэ, чанартай юм хэрэглэхийн ач холбогдлыг бүр багаасаа мэдэрсэн юм уу даа. Шинэ, чанартай эд зүйлс тухайн үедээ жаахан илүү үнэтэй байдаг ч урт хугацаанд хэмнэлттэй, хэрэглэж байгаа хүнд, өөрт нь сэтгэл ханамжийг өгдөг. Өмнөх хүн нь яаж хэрэглээд, яаж сэвтүүлчихсэн бол гэж бодох зүйлгүй. “Харамч хүн хоёр төлдөг” гэдэг үг байдаг даа:)

Гэрэл зурагчин: Piaa photography

 

LADA таны хэрэглээнд

 

Миний хэрэглээ гэвэл ажил, фитнессдээ явна, найз охиноо, заримдаа ээжийгээ  хүргэж өгч, авна, аялалд явна, найзуудынхаа суусан машиныг татна:). Ниваны гайхамшиг бол  мундаг хүчиндээ оршиж байдаг гэж би хэлнэ.  

Машинаа авснаасаа хойш хөгжим хийлгүүлж, тень наалгуулсан мөн ирчак авсан.

Энэ зун 10, 20 хоногоор аялъя гэж бодоод байгаа. Аялалдаа зориулж ер нь хэрэгцээтэй зүйлээр нь тоноглоно оо. Ачаа, любётка, хөмсөг, алсын удирдлагатай төвийн цоожлогч зэрэг бага сага юм хийнэ. Цаашлаад хобби хөдөлбөл салоноо бүр хүссэнээрээ шинэчлээд, гоё болгож болох л юм билээ. Оросуудын тоноглосон Ниваны талаарх Youtube бичлэг үзээд л хорхойсоод байгаа.  

Ниваг анх авахад LADA Mongolia-аас 5 удаагийн хуваарьт сервис үйлчилгээ үнэгүй гэсэн урамшуулалтай байсан. Би хуваарийн дагуу яг цаг тухай бүрдээ сервисээ хийлгэж байгаа. Сая LADA сервис төв 5000км дээрх техник үйлчилгээ хийхдээ миний машины моторын шүүрийг сольж өгсөн.  10,000км дээр тос, тосны шүүр, хөдөлгүүрийн агаар шүүгч солино гэсэн. Өөрийн сервистэй байх үнэхээр давуу талтай юм билээ. Механикууд нь угаасаа LADA -г сайн мэддэг, судалсан хүмүүс. Тиймээс миний машинд юу хэрэгтэйг, яах ёстойгоо мэддэг, мэргэжлийн ажлаа дээд төвшинд найдвартай хийдэг хүмүүс байдаг. 

Одоогоор нийт хэрэглээнийхээ 80% -д нь хотод, 20 хувьд нь ойрхон хөдөө гадаа унаж байна… Зун болж цаг агаар дулаарч байгаа тул 5 дахь өдрийн оройдоо шууд хөдөө гараад л буцаад бүтэн сайн өдөр хотод орж ирнэ. “Explore” сайн хийдэг. Ийшээ явж үзье, тэрийг харья гээд л замаасаа гараад явчихна, тулахгүй амар.

Гадуур явахад хүмүүс маш их хардаг. Одоо ч  хэвээрээ. “Дүү хүү ёстой лаг машин унасан байна шдээ” гэнэ. Миний Нива улаан өнгөтэйг ч хэлэх үү. Ялангуяа Оросуудтай тааралдахаар гоё. Оросууд хараад л эрхий хуруугаа гозойлгоно LIKE, LIKE гээд л. Таньдаг хүмүүс маань намайг машинаар минь л таньдаг, энд тэнд явж байхад “Өө Галаа явжийн” гээд шууд нүдэнд нь тусдаг гэсэн.

Гадуур Нива унадаг хүмүүстэй тааралдахаар бас гоё байдаг. Нива унасан цагдаа нартай таарахад ч гоё. Тээр холоос нэг нэгнээ хараад л хажуугаар инээгээд л өнгөрдөг.

Нивагаа унаад явахад өөртөө итгэлтэй байдаг шдээ. Харин хуучин тэрэг унаад явбал өөртөө итгэлгүй байж магад.

Нивагаа харахаар л бахархал төрдөг. Ажлаа тараад машинаа бариад гэртээ харих зам хамгийн сайхан, тухайн өдөр надад тохиолдож байгаа миний “Happy” мөчүүдийн нэг.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

LADA унаснаас хойш таны амьдралд орсон өөрчлөлт…

 

Нива унаснаас хойш миний амьдралын цар хүрээ их тэлсэн. Хөдөө  явдаг болсон, бүр хөдөө явах хоббитой болсон, off-road сонирхдог болсон. Найз охиноо дандаа хүргэж өгнө. Өмнө нь бол “Баяртай” гээд л автобусанд суулгаад  явуулдаг байлаа шдээ. LADA Niva клубийнхан гээд олон сайхан танилтай болсон байна. Piaa гээд мундаг гэрэл зурагчнаар  мэргэжлийн зураг даруулсан гэх зэрэг LADA -тай холбоотой бүх зүйл л сонирхолтой, өрнөлтэй байдаг даа.

 

Анх миний найз охинд таалагдаагүй 

 

Цоо шинэ машин авсан гэсэн чинь найз охин маань гоё машинд суугаад л гоё явах байх гэж бодсон байх. Тэгсэн аймар аналог салонтой, лүк лүк хийтэл нь араагаа солиод л, би механик сайн барьж чадахгүйг хэлэх үү… угзраад л явсан чинь найз охин “Юу вээээ” л гэсэн хаха. Сүүлдээ хөдөө яваад шаварт суусан машиныг татаж гаргахыг нь хараад машиныхаа хүчийг мэдрээд, машинаараа бахархаад л… одоо бол найз охин маань Нивандаа дуртай.

Бас Нива унадаг Наранбат ах “Нива бол романтик автомашин” гэж хэлж байсан. Би бас түүнтэй санал нэг байдаг. Нива авснаасаа хойш найз охинтойгоо илүү дурсамжтай, адал явдалтай мөчүүдийг өнгөрүүлж байгаа гэж боддог. 10, 20 жилийн дараа “Миний анхны машин бол цоо шинэ Нива байсан” гээд л эргээд гоё дурсаад ярих байхаа 🙂 

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Таны ажил мэргэжлийн талаар

 

Оюутан байхдаа ахаараа хөрөнгийн зах зээлийн арилжааг заалгаж арилжаа хийж эхэлсэн. Оюутан хүнд $100, $200 их мөнгө гэж санагддаг байлаа. Төгсөөд үүнийгээ  хөгжүүлээд өөр ажил хийхгүйгээр  сайхан амьдраад болох юм байна даа гэж боддог байсан. Жаахан ч байж.

Нэг өдөр ер нь өөрийнхөө төвшинг мэдмээр санагдаад, ганц хоёр газар ажлын анкет бөглөсөн. Хамгийн анхны ярилцлагад дуудсан газар нь “Үлэмж Гросерс” компани байсан л даа, бидний мэдэхээр “Good Price” сүлжээ дэлгүүр.

Дотор нь ороод ажиллаад үзсэн… Ажил хийнэ гэдэг нь зөвхөн мөнгө олохоос гадна бусдаас суралцах, туршлага хуримтлуулах, харилцаа холбоогоо сайжруулах, өдөр тутамд тулгарах асуудал бэрхшээл, алдаа оноо бүрээсээ суралцаад явах давуу талтай байсан.  Залуу хүн заавал байгууллагад ажиллаад үзэх хэрэгтэй юм билээ.

Нэг газраа удаан, тууштай ажиллаж үр дүнгээ харж карьераа босгох нь зөв гэж бодоод улам их хичээж ажиллаж байгаа.    

Ажилд орсноос хойш 8-9 сарын дараа намайг хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Миний удирдлага доор 8 хүн, цаашаа задраад гэвэл 90 орчим хүн ажиллаж байна. Тухайн 90 хүний нэг нь л алдаа гаргахад, миний хариуцлагын асуудал байгаа юм. 23 настай миний хувьд бол хариуцлага өндөртэй ажил. Түүнийгээ дагаад эхэн үед шантрах үе их байсан. Би ер нь заавал хэлтсийн дарга хийх ёстой юм уу, зүгээр л менежерийн ажлаа хийгээд л амар, тайван яваад байж болох биш үү гэдэг бодол заримдаа орж ирдэг байсан. Тэгээд санамсаргүй нэг ишлэл уншсиймаа:) … “Хүнд хэцүү зам бол зөв зам” гэсэн утгатай үг байсан. Тэгээд л би зөв л юм хийж байгаагаа ойлгосон доо:). Одоо харин ажилдаа овоо гаршиж байгаа.

Надад боломж олгож, итгэл хүлээлгэсэн удирдлагууд болон хамт олондоо би дотроо их талархаж явдаг. Аавын минь оронд аав болж намайг олон зүйлд сургаж, чиглүүлдэг мундаг хүмүүс байдаг.

Манай Good Price дэлгүүр 3 салбартай. Бид одоо 4 дэхь салбараа Шангри-Ла төвийн B1 давхарт нээхээр шаргуу ажиллаж байна. 2020 оны 01 сараас манайх “Food Studio” гээд олон үндэстний хоолны газрыг Шангри-Ла төвийн 4 давхарт нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Хятад, Солонгос, Сингапур, Турк, Америк маягийн Хятад, Монгол гэсэн улс үндэстний хоолыг нэг дороос амтлах боломжтой. Тогооч нь шууд таны өмнө, тэр дор нь хийж өгнө. Манай хоол цэвэр, эрүүл хүнсний материалаар цэвэрхэн орчинд технологийн горимын дагуу хийгддэг.

Гадагшаа их явдаг хүмүүс нарийн нандин юм хайж манай “Good Price” дэлгүүрээр үйлчлүүлдэг тал бий. Америк, Орос, Герман, Солонгосын чанартай бүтээгдэхүүнүүд худалдаалдаг нь “Good Price” дэлгүүрийн онцлог л доо.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

23 настай залуу хүний амьдралын хэмнэл

 

Долоо хоногт 4 удаа фитнест явна, оройн цагаар гэрээсээ хөрөнгийн зах зээлд арилжаагаа хийсээр байна. Зав гарвал усанд сэлнэ, багаасаа “ОРЧЛОН” клубийн усан спортын тамирчин байсан одоо ч тэндээ явдаг. Хөгжмийн хамтлагт байхдаа соль-гитар тоглодог байлаа. Ээж, аав минь намайг 4 сартай байхаас л усанд сэлхийг эхлүүлж улмаар тамирчин болоход хүргэсэн, миний хамгийн хайртай хүмүүс. Нэг юмандаа тууштай байдаг чанар маань миний тамирчин байсантай яах аргагүй холбоотой л гэж боддог. Ер нь их л завгүй амьдарч байна.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Таны зорилго 

 

Миний хувь нэмэр, цаг заваа зориулан ажиллаж байгаа компани маань маш амжилттай байхыг хүсч байна. Компани амжилттай бол тэр миний амжилтын хэмжүүр болно. Мэдээж, залуу хүн бас санхүүгийн хувьд амжилттай байхыг хүснэ. Би өөрөө нээх хийсвэр юм мөрөөдөөд явахаас илүү, сонгосон нэг зүйлийнхээ төлөө тууштай явдаг, прагматик ханддаг. Жижиг, механик ажил хийхээсээ залхуурдаггүй. Тууштай зүтгэвэл хүн ямарваа байдлаар чадвар суудаг шүү дээ. 

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Холбоотой нийтлэл: Н. Наранбат: Нива бол романтик автомашин

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

1 Comment

  • Зочин says:

    Сайхан нийтлэл байна. Манай залуу үе их хөгжиж тэр хирээрээ хариуцлагатай болж байгааг дурдах нь зөв болов уу. Хамт олонд нь ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.