“Хайрын Хурим” Шинэцэцэг: Яг л надад тохирсон автомашин

/Модел: Б. Азжаргал/

 

“Хайрын Хурим” салоны Ерөнхий менежер Б. Шинэцэцэг:

 

  • Өмнө нь унадаг байсан автомашин: Toyota Kluger, Honda Fit
  • Одоо унадаг автомашин: LADA Vesta Cross 
  • Сонирхол: Аялах
  • Эрхэлдэг ажил: Хайрын Хурим” салоны Ерөнхий Менежер

 

Автомашинаа сонгосон тухай…

 

Манайх Toyota Kluger автомашинаа зарцан байсан. Honda Fit-тэй нээг их хол, хөдөө гадаа явж чадахгүй л дээ. Тэгээд нөхөртэйгөө хоёулаа ярьж байгаад хөдөө гадаа явчхаар өндөрхөн шиг машин олж авахаар шийдсэн. Гэхдээ бид дандаа л хөдөө яваад байхгүй, хотод бас унах болохоор 2 сс – ээс дээш хөдөлгүүртэй, бензин их зарцуулдаг машин сонгомооргүй байлаа. Товчхондоо, хотод ч, хөдөө ч унахад тохиромжтой машин л хайж байлаа.

Бид хоёр Toyota Harrier сонирхож үзсэн. Орж ирсэн хуучин машинууд л байгаа юм. Он залуу, дажгүй загвартай Harrier сонирхсон ч бас л хуучин, бас хэтэрхий үнэтэй байсан. Бид хоёр бодож бодож сүүлдээ орж ирсэн Toyota Vanguard автомашин худалдаж авахаар шийдцэн байсан.

Гэтэл манай нэг танил эгч маань LADA сонирхоод үзэхийг санал болгосон. Тэр эгч маань өөрөө маш гоё улаан өнгийн LADA 4×4 унадаг л даа. Би нэгэнт л машин авахаар судалж байгаа болохоор очиж үзмээр санагдсан. LADA – ийн үзэсгэлэнгийн танхимд яваад очиход машинуудын өнгө нь надад их таалагдсан, бас үнэ нь маш боломжийн сонсогдож байлаа. LADA Vesta бол надад шууд л таалагдсан. Ерөөсөө хараад л авмаар санагдсан:). Vesta суудлын автомашин гэхэд нэлээн өндөр юм байна лээ. Харьцуулбал, Toyota Vanguard автомашины газраас тэнхлэг хүртэлх зай 190мм. Гэтэл Vesta автомашины газраас тэнхлэг хүртэлх зай 203мм гэхэд нь надад их сонирхолтой санагдаж байлаа. Мөн Vesta автомашин салон дотроо их зай сайтай, багааж бол нэлээн том шүү! Манай аяллын бүх юм л багтчихдаг юм. Харьцуулаад бодохоор ямар ч баталгаагүй, орж ирсэн хуучин Япон машин авах – 3 жилийн баталгаатай, тэг километр гүйлттэй, шинэ Европ автомашин авах нь үнэ өртгийн хувьд ойролцоо ирж байсан тул эргэлзээгүйгээр, LADA Vesta-г авахаар шийдсэн дээ:).

Гэрэл зурагчин: Piaa photography, Модел: Б. Азжаргал

 

Шийдвэр гаргалтад нөлөөлсөн гол хүчин зүйлс

 

Шийдвэр гаргалтад нөлөөлсөн гол хүчин зүйлс гэвэл товчхондоо “ЗӨВ ТАЛДАА РҮЛЬТЭЙ – ШИНЭ” машин. Бүр задлаад хэлбэл:

  1. Зөв талдаа рүльтэй – Баруун гарын замын хөдөлгөөний дүрэмтэй улс оронд ийм олон буруу талдаа рүльтэй машин байгаад эмзэглэдэг. Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шалгуур бол зөв талдаа рүльтэй автомашин болов уу! Боломж гарвал хүн бүр л зөв талдаа рүльтэй, шинэ машин унамаар байдаг байх.
  2. Шинэ – хэний ч барьж, унаж байгаагүй машиныг би унаад явна гэдэг бол маш гоё мэдрэмж. Тэг километр гүйлттэй цоо шинэ машин унаад үзье гэж бодсон. Мөн, мэдээж удаан хугацааны эдэлгээгээ бодсон.
  3. Өнгө – Эмэгтэй хүний хувьд энэ гоё хамелеон өнгө миний сонголтод онцгой нөлөөлсөн:). LADA Vesta автомашины загвар бас их гоё, нүүрэн талаасаа бүр илүү гоё харагддаг.
  4. Өндөр – Суудлын автомашин гэхэд 203мм өндөр буюу бараг жийпний өндөртэй болохоор хөдөө явахад асуудалгүй юм билээ.
  5. Бензин зарцуулалт – Хотын түгжрэлд бензин бага зарцуулдаг. Машины өөрийн үнэ, өртөг нь ч боломжийн.

 

Гэрэл зурагчин: Piaa photography, Модел: Б. Азжаргал

 

2 сарын дараах сэтгэгдэл

 

2020 оны 07 сарын 08-ны өдөр ажлаа тараад л орой 18:00 цаг өнгөрөөгөөд очоод машинаа худалдан авч байсан. Авснаасаа хойш 2 сарын дотор 3000км гүйсэн байна. Энэ зун Сүхбаатар аймаг, мөн Сайншанд явсан… ирж, очихын 2000 км орчим явсан. Тэгээд Улаанбаатар хотынхоо түгжрэлд 1000 км орчим гүйсэн байна даа:).

2 сарын дараах сэтгэл ханамж 100%, машиндаа ер нь их баяртай байгаа шүү! Унах тусам улам л таалагдаад байгаа. Хөдөө шулуун замд 100 километрт 7 литр, хотод 10 – 13 литрийн хооронд бензин зарцуулж байна.

Хамгийн таалагддаг зүйл гэвэл хамар, нүүр хэсгийн загвар харагдах байдал их таалагддаг. Би 2007 оны жолооч л доо. Vesta жолоодоход маш эвтэйхэн, маневр хийхэд гоё. Зөв талдаа рүльтэй болохоор жолоодоход маш тухтай байгаа шүү! Ер нь л анх авснаасаа хойш одоог хүртэл Европ стандартын автомашин шал өөр юм байна гэдгийг л мэдэрч байна даа. Саяны зун гэр бүлээрээ аяллаар явсан. Vesta бол дотроо зай сайтай, арын багаажинд бидний бүх ачаа асуудалгүй орчхож байна лээ. Суудлууд нь хангалттай өндөр, хол замд нуруу өвтгөхгүй, тулгууртай юм билээ.

Салоны бүрэн тоноглолтой. Сүүлийн үеийн автомашинд байдаг бүх л тоноглол Vesta-д байдаг. Бүх суудлууд нь халаагчтай, урд салхины шил халаагчтай. Ирэх өвөл машиныхаа ид шидийг үзнэ дээ:).

LADA Vesta бол яг нэг бүх юм нь таарцан автомашин. Миний ажил амьдралд бүх талаараа яг тохирдог.

Гэрэл зурагчин: Piaa photography, Модел: Б. Азжаргал

 

Шинэ машин

 

Шинэ машин унаад явахаар хүмүүс маш их асуудаг юм байна. Бараг энд тэнд зогсох тоолонд л хүмүүс их асууна. “LADA гоё болчихжээ, Цоо шинэ машин тэ?” гээд л маш их сонирхоно. Зарим нь нэлээн гайхаж хардаг. 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Vesta миний хэрэглээнд…

 

Vesta-аараа ажил, амьдралаа аягүй сайн зохицуулж байгаа. “Яг л надад тохирсон машин” гэж би дандаа хэлдэг. Зарим хүмүүс зөвхөн ажилдаа ирж, явахдаа л машинаа унадаг. Миний хувьд эсрэгээр – миний автомашины хэрэглээний 80% нь бараг ажилд зориулагддаг байх. Ер нь л өдөрт хотоор маш их явдаг – материалдаа явах, хүргэлт хийх, уулзалт хийх, хүүхдээ сургуульд нь авч, өгөхөөс эхлүүлээд л эмэгтэй хүнд явах ажил мундахгүй их.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Хайрын Хурим салонд 14 жил ажиллаж байна

 

Би “Хайрын Хурим” салонд 2006 оноос хойш Ерөнхий Менежерээр ажиллаж байна. 14 жил ажилласан байна. Бид 2005 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 2000 гаруй хосын хуримын хувцасыг урлажээ. Хүний амьдралд тохиох хамгийн аз жаргалтай мөчид нь зориулж тэр цор ганц хувцсыг нь гараар урладаг болохоор үнэ цэнэтэй гоё ажил.

Гэрэл зурагчин: Piaa photography, Модел: Б. Азжаргал

 

Чөлөөт хувцасны “XX” брэндийн талаар:

 

Энгийнээр “XX” гэдэг нь манай “Хайрын Хурим” нэрний эхний үсгүүд л дээ. Бид бүх төрлийн загварын бэлэн хувцас хийж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн байна.

Орчин үед хүний амьдралын хэв маяг илүү энгийн болж байна. Хүмүүс ч элдвийн бичиг, хээ хуар багатай, нөсөр биш, биед эвтэйхэн, загварлаг энгийн хувцас илүүд үзэх болсон. Манай биеийн тамирын хослол, “Oversized” пиджак, куртик маш амжилттай явж байна. Өнгөний маш гоё сонголтуудтай, элдвийн лого бичиг багатай, материал сайтай, боломжийн үнэтэй гээд хүмүүс их таашааж байна. Бид анхнаасаа загвар, материал дээр нь маш сайн анхаарч ажилласан л даа. Манай борлуулалтын хэлбэр ч орчин үеээ дагаад хүргэлттэй онлайн худалдаа хэлбэрт шилжиж байгаа.

Гэрэл зурагчин: Piaa photography, Модел: Б. Азжаргал

 

Холбоотой нийтлэл: Ж. Золзаяа: Шинэ, шинэлэг зүйлсийг турших дуртай 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.