Орос улсад “Домино Пицца”-ны хүргэлтэд зориулж 60 ширхэг LADA Granta худалдаж авлаа.

“Домино Пицца” нь Орос улс дахь сүлжээ ресторануудынхаа пицца хүргэлтэд зориулж 60 ширхэг LADA Granta автомашин худалдан авчээ.

“Домино Пицца” бол Америкаас гаралтай Дэлхийд алдартай, пиццаны олон улсын сүлжээ ресторан. 2019 оны сүүлийн байдлаар “Домино Пицца” брэнд нь Орос улсад нийт 203 сүлжээ ресторантай байсан байна.

“Домино Пицца” брэндийн авсан LADA Granta автомашинууд нь бүгд хар өнгөтэй, суудлын седан загвартай. Техникийн үзүүлэлтийн хувьд 87 морины хүчтэй, 1,6 сс хөдөлгүүртэй, 5 шатлалт, механик хурдны хайрцагтай гэнэ.

Өмнөх 2019 онд, АвтоВАЗ нь ижил тооны, ижилхэн автомашинуудыг “Домино Пицца” брэндэд нийлүүлж байсан бөгөөд тухайн автомашинууд зөвхөн Москва хотын пицца түгээлтэд зориулагдсан аж.

LADA Granta загвар нь үнэ, тоноглолын хувьд олон сонголттой, LADA брэндийн хамгийн боломжийн үнэтэй автомашин. LADA Granta нь байгууллага болон хувь хэрэгчдийн дунд хэдийнээ өөрийн орон зай, эрэлтийг бий болгоод байгаа бөгөөд борлуулалтын үзүүлэлтээр жил дараалан нэгдүгээрт жагссаар байна.

Орос улс дахь “Домино Пицца”-ны маркетинг, борлуулалт эрхэлсэн захирал Виктория Алеманова хэлэхдээ, “Таатай үнэ, гоё амтнаас гадна “Домино Пицца” брэндийн гол онцлог бол бүх төрлийн пиццаг хотын аль ч цэгт 30 минутын дотор хүргэх баталгаа өгдөгт байгаа юм. Пиццаг хугацаандаа хүргэх нь бидний болон хэрэглэгчдийн хувьд маш чухал зүйл байдаг. Мөн, бид хэрэглэгч, ажилчдынхаа аюулгүй байдалд дээд зэргээр анхаарал тавьдаг учраас жолооч нарынхаа унах машиныг нэлээн судалж, болгоомжтой сонгодог.” гэжээ.

 

Холбоотой нийтлэл: 2020 оны эхний хагас жилд LADA Granta борлуулалтаар НЭГДҮГЭЭРТ жагсжээ.

 

LADA Granta SW болон LADA Granta Sedan загварын автомашинуудын техникийн үзүүлэлт, дэлгэрэнгүй мэдээллийг татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!  

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.