М. Мөнгөнсүлд: Миний ажлын машин бол LADA 4×4

  • Ажлын зориулалтаар өмнө нь унадаг байсан автомашин: Ер нь уурхайд Land Cruiser 76, 79 түгээмэл унаж хэрэглэдэг.
  • Ажлын зориулалтаар одоо унадаг автомашин: LADA 4×4 Urban 3 Door
  • Таны өөрийн сонирхол: Гэрэл зураг
  • Эрхэлдэг ажил: “МАЙНТЕК Техноложи” ХХК-ий Электроникийн инженер

 

Автомашинаа хэрхэн сонгосон тухай

 

Манай байгууллага уул уурхайн автоматжуулалт, програм хангамжийн чиглэлээр ажилладаг. Уурхайн эсвэл орон нутгийн хүнд, хэцүү замаар дандаа явдаг болохоор туулах чадвартай машины хэрэгцээ өндөр.

2019 оны 06 сарын үед манай байгууллага МАК-ийн хяналтын системийн төсөл дээр нэг жилийн хугацаатай ажиллахаар болоод үйлчилгээнд явах нэг машин хэрэгтэй байлаа. Би ч уурхай дээр ажиллах юм чинь дунд гарын жийп ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл захирал маань бидэнд жижигхээн хөөрхөн 4х4 машин явуулсан:). Тэр бол 3 хаалгатай LADA 4×4 Urban автомашин байсан. Тэг километр гүйлттэй машин хүлээж аваад ажилдаа унана гэдэг маш сайхан мэдрэмж л дээ.

Гэрэл зургийг: Piaa photography

 

Ер нь бол уурхайн ажлын машин бага хугацаанд их километр гүйдэг, түргэн элэгддэг тул түүнийгээ дагаад зардал их гардаг талтай. Жишээ нь сая нэг жилийн хугацаанд МАК-ийн төсөл дээр ажиллахад бид техникүүд дээр дуудлагын дагуу очоод хяналтын системүүдийг шалгаж янзлаад, жигдрүүлээд явдаг байлаа. Өдөрт 7-10 дуудлага хүлээж авахад л 100-120 километр өлхөн явчихдаг байсан. Уурхайд явдаг бусад машинтай харьцуулахад Нива санхүүгийн хувьд маш хэмнэлттэй байсан гэж би боддог. Манайх цоо шинэ Ниваг 35 саяаар авч байсан. Өөрийнх өртөг уурхайд явдаг бусад машинуудтай харьцуулахад 3-4 дахин хямд. Шатахуун зарцуулалт бага, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн үнэ боломжийн, мөн хөнгөн жинтэй болохоор ажлын явцад унахад маш авсаархан, уурхайн сул хөрстэй газар эсвэл хөдөө хээр очоод суучихгүй давуу талтай.

Тухайн үед LADA Монголд нээлтээ хийгээд удаагүй байсан. Тэгж л бид LADA Mongolia – ийн анхны хэрэглэгчдийн нэг болсон доо.  Ер нь Нивагаа ихэвчлэн би л хариуцаж ажилдаа унасаар ирсэн. Одоог хүртэл Нивандаа дуртай:).

Гэрэл зургийг: Piaa photography

 

1 жил 6 сарын дараах сэтгэгдэл

 

Манай байгууллага яг 2019 оны 5 сарын 10-ны өдөр 3 хаалгатай LADA 4×4 Urban автомашиныг худалдан авч байсан. Түүнээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Нива маань нийт 33,200км гүйсэн байна. Бид бас МАК-ийн төслөө амжилттай дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Өөрийнх нь үнэ өртөгтэй харьцуулахад Нива бидний ажилд 100% өгөөжөө өгсөн. Тухайн хугацаанд автомашины техникийн хувьд ч бидэнд асуудал, хүндрэл үүсээгүй.

 

LADA –ийн албан ёсны дистрибьюторээс авсны давуу талуудын нэг бол 5 удаагийн үнэгүй сервис үйлчилгээ байсан. 1,000км, 5,000км, 10,000км, 15,000км, 20,000км гүйлт тус бүр дээр цаг тухай бүрд нь сервис үйлчилгээндээ орсон. Тэр нь бас манай Ниваны эдэлгээнд сайнаар нөлөөлсөн байх.

Гэрэл зургийг: Piaa photography

 

Одоо эргээд бодоход элс хайрга, цастай, бороотой, шавартай, сул хөрстэй гээд ер нь бүх төрлийн замаар явж байсан юм байна. Нэг удаа үер буугаад хамар давсан усаар ч гаталж байлаа. Ямар ч төрлийн бартаатай замаар Ниватай явахдаа би сууж үзээгүй. Гинжтэй техник дээгүүр нь явцан сул хөрстэй, элстэй газар 76, 79 – үүд том биетэй, хүнд жинтэй болохоор суучихдаг л даа. Харин би Ниватайгаа тийм зам руу ороод ямар ч асуудалгүй яваад ажлаа хийчихдэг байсан. Нива суусан ч өөрөө өөрийгөө аваад гарчхаар хүчин чадалтай юм билээ. 

Өвөл цас ихтэй үед бусад машинууд явж чадахгүй таг зогсцон үед би Нивагаараа мостоо залгаж байгаад л хажуугаар нь цасан хунгараар гараад явчихдаг байлаа. Нива жижигхэн хэрнээ онгироо машин:).  Ер нь Ниваг унаад явахад цаанаасаа л нэг тийм бартаанд тулахгүй дээ гэсэн итгэлтэй байдаг шүү.

Мэдээж, албаны машиныг бид бүр аймаар бартаа руу оруулаад, мордуулаад байгаагүй л дээ. Гэхдээ үзмээр санагддаг шүү:). Тултал нь гоё  хүчийг нь үзээд, Нивагаар хүссэнээрээ аялаад явбал гоё машин.

Гэрэл зургийг: Piaa photography

 

Надад хамгийн их таалагддаг зүйл гэвэл Мост, хүндрүүлэгч. Мост, хүндрүүлэгчийн ачаар л баргийн бартаагаар даваад гарчихдаг.

Хамгийн таалагдахгүй зүйл гэвэл, хөгжимгүй гэхэд нь их сонин санагдаж байсан. Уг нь хөгжим залгах бүх оролт, утаснууд нь бэлэн байдаг юм байна лээ. Манайх “speaker”-тэйгээ явж л байгаа. Бас шулуун замд хэдэн зуун км явахад дуу шуунд нь жаахан ядарна шүү.

 

Хүмүүс их сонирхож сонжноо. “Запас дугуй нь урдаа байдаг юм уу?” гээд л гайхна. Зарим нь “Чулуу ш дээ!” туулах чадвар сайтай машин гэнэ. Зарим нь “LADA хэр байна?” гэнэ. Хүмүүс хажууд нь ирж зургаа даруулна:).  

 

Энд тэнд явж байгаад өөр Ниватай тааралдах гоё. Ялгаагүй цоо шинэ Нива Ховдод лав хоёрыг харсан. Баян-Өлгийд бас харсан.

Гэрэл зургийг: Piaa photography

 

LADA 4×4 таны хэрэглээнд

 

Ер нь уурхай дээр жолоо барих нь хариуцлагатай ажил. Шаардлага өндөр! Жолоочийн ур чадвар талаасаа ч тэр, техникийн хувьд ч тэр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой.

Өмнөговийн Гурвантэс, Улаанбаатар хоёрын хооронд би ганцаараа Нивагаа унаад маш олон удаа явсан. Нэг талдаа 950км. Түүний 270- 280-аад километрийг шороон замаар туулна. Нива шороон замд маш гоё зөөлөн. Хол замд явахад нэг удаа дугуй хагарсныг эс тооцвол техникийн хувьд элдвийн асуудал үүсч байгаагүй. Их хол замыг туулдаг болохоор залуучууд бид бол сайн гишгэнэ. Хүссэнээрээ гишгээд явахад шулуун замд 8-10 л шатахуун зарцуулж байсан. Арай тааваар нь явуулбал илүү бага шатахуун зарцуулах л байх.

Би чинь ойрд Нивагаа унаагүй байж байгаад зураг авалтанд орно гэхээр нь уржигдар очиж Нивагаа авсан юм. Хотод унахад гоё байна лээ шүү. Энэ их шамбааралдсан газар Нива жижигхэн болохоор хөөрхөн сүлжээд сүлжээд явчихна. Хааз хурдан авна – ер нь Ниваг унахад бүх зүйл хяналтанд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Механик болохоор хааз, тоормосоо сайн мэдрээд автомашины хурд бүрэн хяналтанд явна. Бас жижигхэн, цомцгор болохоор маневр хийхэд гоё шүү!

Гэрэл зургийг: Piaa photography

 

Япон машин уу? Орос машин уу?

 

Техник мэддэг хүн гэж байна. Техник мэддэггүй, зүгээр машин унадаг хүн гэж байна – маш ялгаатай шүү! Ниваг ер нь техникт сонирхолтой, механик машинд дуртай хүн унавал илүү кайфтай.

Би өөрөө хот дотор хувийн хэрэгцээндээ япон жижиг тэрэг унадаг. Гэхдээ эрчүүд бид чинь автомашины хувьд илүү их зүйл хүсдэг – туулах чадвартай, тав тухтай, 4 дугуй мааждаг гээд л ёстой нисэхээс бусдыг нь хийдэг тийм л төгс машин хүсдэг. Гэхдээ бодит амьдрал дээр хэзээ ч тийм машин байдаггүй. Зориулалтаас нь хамаараад аль нэгийг нь сонгох хэрэгтэй л болдог доо.

Япон автомашин, Орос автомашин хоёр хэрэглээний зориулалт, хүчин чадлын хувьд тэс өөр.  Харьцуулж болохгүй л дээ. Тухайн хүн амьдралын хэв маягтаа тохируулж л сонгох хэрэгтэй байхдаа. Тухайн хүний автомашин унах хэрэгцээ хотын түгжрэлд л гэр, ажил, дэлгүүр хооронд өнгөрдөг бол Япон машин зүгээр, харин агаар салхинд гарж шинэ газар нутаг үзэж аялах сонирхолтой эсвэл хөдөө гадаа ажилтай хүмүүст бол Нива “Best” л дээ – үнэ өртөг, бензин зарцуулалт, сэлбэг, засварийн үнэ гээд л бүх зүйлийн хувьд. 

Гэрэл зургийг: Piaa photography

 

Таны ажил мэргэжлийн талаар

 

Электроникийн инженер гэхээр хүмүүс “цахилгааныг гаргаахгүй юу тэ” гээд л асуудаг. Мэдэхгүй юм бас гаралгүй л яахав:). Хурдан суралцаад, ухаж ойлгоод явбал гайгүй л дээ.

 

Бидний ажилладаг “МАЙНТЕК Техноложи” ХХК бол Америкийн “Carlson Software” компаний албан ёсны төлөөлөгч, уул уурхайн автоматжуулалт, програм хангамжийн үйлчилгээ үзүүлнэ. Манай компани ер нь хариуцлагатай, гүйцэтгэл сайтай. Харилцагч компаниуд маань сэтгэл ханамжтай байдаг шүү.

Гэрэл зургийг: Piaa photography

 

Гэрэл зургийг: Piaa photography

 

Гэрэл зургийг: Piaa photography

 

Холбоотой нийтлэл: Б. Ижилмөрөн: ЖАРАН хоногт ТҮМЭН километр

 

LADA 4×4 Urban 5 Door автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл болоод тус автомашины 7 онцлог зэрэг мэдээллийг агуулсан брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.