ЛАДА: Эхний хагас жилийн БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭ

LADA брэнд 2020 оны эхний хагас жилийн борлуулалтын мэдээгээ гаргажээ. 4 болон 5 дугаар сард үүссэн валютын хэлбэлзэл болоод Дэлхий даяар тархсан цар тахлын сөрөг нөлөө их байгаа хэдий ч LADA брэндийн борлуулалт хэдийнээ сэргэж эхэлсэн байна.

 

2020 оны 1-ээс 6 дугаар сарын хооронд зөвхөн Орос улсад л гэхэд LADA брэнд 140,623 автомашин борлуулжээ. Үүнээс 8,027 нь LADA 4х4 автомашин. Зөвхөн 6 дугаар сард нийт 30,248 автомашин борлогдсон ба энэ нь өмнөх 2019 оны мөн үеийнхээс багахан хэмжээний бууралттай үзүүлэлт юм.

 

Борлуулалтын нэгдүгээрт LADA Granta автомашин: 2020 оны зөвхөн 6 дугаар сарын борлуулалт нь өмнөх оны борлуулалтын түвшинтэй дүйцэхүйц буюу 11,478 LADA Granta автомашин эзэндээ очжээ.

 

LADA Granta SW

 

 

Хоёрдугаарт LADA Vesta автомашин: Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран Оросын автомашины зах зээлд LADA Vesta автомашины эрэлт өндөр хэвээрээ байлаа. 2020 оны 6 сард нийт 8,442 ширхэг LADA Vesta автомашин борлогдсон.   

 

 

LADA Vesta SW Cross

 

Харин гуравдугаарт, LADA Largus автомашин: 6 дугаар сард ачааны болон суудлын зориулалттай нийт 3,376 ширхэг LADA Largus автомашин худалдаалагджээ.

LADA Largus

 

Мөн энэ онд, LADA брэндийн тусгай зориулалттай тоноглосон автомашинууд Оросын автомашины зах зээлд хүч түрэн орж ирж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4,469 ширхэг тусгай зориулалтаар тоноглосон автомашинууд борлогдсон байна. Тухайлбал, тусгай зориулалттай тоноглосон LADA Largus автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.3%-ийн өсөлттэй үзүүлэлт гарчээ.

 

 LADA брэндийн борлуулалт, маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал Olivier Mornet “Бид хэрэглэгчдийнхээ идэвхтэй байдлыг харахад таатай байна” гэжээ – Нөхцөл байдал эргэн сэргэж байгаагийн баталгаа бол тэдний борлуулалтын тоон үзүүлэлт юм: 2020 оны 6 дугаар сарын борлуулалт мөн оны 4 дүгээр сартай харьцуулахад даруй 3 дахин өссөн том үзүүлэлт байна. Брэндийн дилерийн сүлжээний өргөжилт, брэндийн идэвхжүүлэлтүүд зэрэг нь тэдэнд хэмжээлшгүй том үр дүн авчирсан. Энэ маягаар LADA брэнд 2020 онд Оросын автомашины зах зээлийг бусад өрсөлдөгчдөөсөө хол давуу тэргүүлсэн хэвээр л байна.

 

 

“Ж. Золзаяа: Шинэ, шинэлэг зүйлсийг турших дуртай” нийтлэлээс та LADA Vesta SW Cross автомашины хэрэглэгчийн сэтгэгдлийг унших боломжтой!

 

LADA Vesta SW Cross автомашины техникийн үзүүлэлт, лизингийн мэдээлэл бүхий брошур татах бол “ТАНИЛЦУУЛГА ТАТАХ” товч дээр дарна уу!

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.