А. Ялгуун: LADA XRAY бол миний анхны автомашин

  • Өмнө нь унадаг байсан автомашин: Байхгүй
  • Одоо унадаг автомашин: LADA XRAY Cross бол миний анхны машин
  • Сонирхол:  Усанд сэлэх, hiking, төгөлдөр хуур тоглох, аялах, амттай хоол хийж идэх:)
  • Эрхэлдэг ажил: “Делоитт Онч Аудит” ХХК-ийн Аудитор

 

LADA брэндийг огт мэддэггүй байсан

 

Ер нь LADA брэндийн талаар огт мэддэггүй байлаа. Ер нь л эмэгтэй хүмүүс машины марк сайн мэддэггүй шүү дээ. Монголд LADA албан ёсоор орж ирсэн гэж сонсоод Google-дэж үзсээд, “Аан, Оросын дээр үеийн машин юм байна даа” л гэж бодоод өнгөрсөн. Тухайн үедээ нээх сонирхоогүй.

Гэтэл өнгөрсөн зун, манай үеэл LADA Niva худалдаж авсан. Жижигхэн, дөрвөлжин, цэнхэр машин. Механик машин маш сонирхолтой санагдаад… тэгээд ч механик машин унаж сурвал хэрэгтэй гэж бодоод үеэлтэйгээ ээлжлээд л Ниваг нь зуны 3 сар унасан даа. Сүүлдээ үеэл маань надад унуулахаа ч байсан:) Би жолооны курсээ төгсөөд удаагүй байсан болохоор ч тэр үү механик машин дажгүй барьсан шүү.

Ниваг унаад гадуур явахад хүмүүс цонхоо буулгаарай гээд л гараараа дохино. Тэгээд цонхоо буулгахаар… Зарах уу? зарах уу? гээд л асуудаг байлаа. Ниваг унаад явахаар хүмүүс аймар хардаг байсан. Эмэгтэй хүн механик машин унаад явахаар сонин харагддаг байсан юм шиг байгаа юм.

Тэгэхэд LADA Niva надад маш их таалагдаж байсан, зогсоолд байршуулахад амар, бензин бага зарцуулна, янз бүрийн элдвийн арчилгаа шаардахгүй. Тэгж л LADA –г сонирхож эхэлсэн, LADA-тай болох юмсан гэж бодож эхэлсэн.

Гэхдээ механик машин хотод унахад жаахан хэцүү, ялангуяа эмэгтэй хүнд. Эрэгтэй хүмүүс бол бүр сурцан байдаг юм билээ.

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Автомашинаа хэрхэн сонгосон тухай

 

2020 оны 04 сард цоо шинэ LADA XRAY Cross автомашин худалдан авснаас хойш одоо 2 сар л унаж байна.

XRAY бол миний анхны машин.

Жолооны курсээ төгсөөд удаагүй байсан болохоор аюулгүй байдал бол маш чухал гэж бодсон. Тэр үүднээс би авах машиндаа тодорхой шалгууруудыг тавьж байлаа.

  1. Зөв талдаа рүльтэй байх – энэ бол аюулгүй байдал талаасаа маш чухал.
  2. Шинэ машин байх – Миний анхны машин ШИНЭ байгаасай гэж бодсон. Мөн над шиг техникийн мэдлэг муутай эмэгтэй хүнд асуудалгүй машин л хэрэгтэй. Хамгийн асуудал багатай машин бол шинэ машин байх.
  3. Зардал багатай машин байх.

Мөн зогсоолд байршуулахад хялбар байхуйц авсаархан, хэт том биш, хэт жижиг биш. Эсвэл жижиг байсан ч хэт намхан биш, хааяа салхинд гарахад тулахааргүй, өөртөө тохирсон машин л хайж байлаа.

 

2019 онд би ер нь LADA – ийн машинуудыг сонирхоод, судлаад л байсан. Мерседес-бенцийн зохион бүтээгч нь LADA–г зохион бүтээдэг юм байна, ер нь Европ машин юм байна гэдэг нь бас анхаарал татсан л даа. Даанч тухайн үед автомат кроптой автомашин LADA Mongolia дээр бэлэн байгаагүй. Тэгээд 2020 оны 04 сард CVT кроптой машин орж ирлээ гэсэн. Тэр нь LADA XRAY Cross автомашин.

Надад хагас тоноглолтой, бүрэн тоноглолтой хоёр сонголт байсан. Эмэгтэй хүнд тав тухтай байхыг нь бодоод би бүрэн тоноглолтойг нь сонгосон. Надад 4 суудал халаагч, рүль халаагч, урд салхины шил халаагчтай гэдэг нь их таалагдсан. Өвөл яарсан үед цонхны цан нь арилахгүй, эсвэл доороос хайрах, гар хайрах гэх мэт… эмэгтэй хүний хувьд өвөл машин барина гэдэг маш хэцүү зүйл… аюулгүй байдал талаасаа ч тэр, эрүүл мэнд талаасаа ч тэр. Тэгээд ухрахын камер, хөгжим, хөөрхөн USB оролтууд гээд л орчин үеийн автомашинд байдаг бүх л тоноглол байсан л даа.

Надад силвер саарал, улбар шар гэсэн хоёр өнгөний сонголт байсан. Залуу хүнд тод өнгө нь гоё байх гэж бодоод эргэлзээгүй улбар шар өнгөө сонгосон. Гэхдээ яг тийм аймар тод оранж биш, саатай ч юм шиг нарийн гялтганасан ширхэгтэй, боронзондуу аягүй гоё өнгө л дөө.

Миний шийдвэр гаргалтанд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол үйлдвэрлэсэн он. Энэ чинь 2020 оны машин  шдээ гэж бодохоор л маш гоё санагдаад байсан л даа.

Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүн автомашины ойр зуурхан тоногууд, өнгө үзэмжийг нь хараад л, өө ямар гоё машин бэ гэж бодоод л дурлаад авна. Аз болж LADA XRAY ч техник талаасаа асуудалгүй юм шиг байгаа юм. Цаашдаа техникийн мэдлэгээ ер нь сайжруулна аа :).

Гэрэл зурагчин: Piaa photography

 

2 сарын дараах сэтгэгдэл

 

LADA XRAY машинаа авснаас хойш 2 сар орчим унаж байна. 1000км л гүйсэн байна:). Хот дотор сайн унаж байгаа. Хөдөө явж амжаагүй л байна, ажил ихтэй.

Анх машинаа авахдаа маш өндөр хүлээлттэй байсан, 2 сарын дараах сэтгэл ханамж маш өндөр хэвээрээ л байна.

Миний машин чинь нэлээн хөөрхөн өндөр (215мм өндөр тэнхлэгтэй) болохоор энэ зун гэр бүл, найзуудтайгаа агаар салхинд их гарч, хөдөө их явна гэж бодож байна. Урьдчилсан байдлаар хөдөө шороон замд тулахгүй, гоё явах байх гэж бодоод байгаа. Өмнө нь ээжийн машиныг унадаг байхад 100км/25л орчим зарцуулна. Залуу хүн зөвхөн бензинд тэгж их мөнгө зарцуулмааргүй санагдсан. Одоо миний LADA XRAY хот дотор, 100км-т яг 11,9л зарцуулж байна. Одоо банкаа нэг дүүргээд л хэсэгтээ л мартчихна шүү дээ.

 

“Ийм олон машин байхад яагаад LADA гэж?” гээд л хүмүүс эхэндээ асууна. Ийм, тийм гээд би тайлбарлахаар хүмүүс ойлгодог л доо. Цоо шинэ машин гэхэд боломжийн үнэтэй юм байна гэдэг.  Харин манай гэрийнхэн намайг LADA авна гэхэд анхнаасаа их дэмжсэн л дээ. Ялангуяа эмээ, өвөө хоёр дуртай байсан. Албан ёсны дистрибьюторээс машинаа авсан болохоор ерөөсөө юунд ч санаа зовох шаардлагагүй, амар. Эргээд асуудал гарахад яана аа гэж бодолгүйгээр LADA сервис дээрээ л яваад очно. Сэлбэг, сервис, мэргэжлийн инженерийн зөвлөгөө, дор хаяж зориулалтын тос гээд л бүх юм нь нэг дор, бас найдвартай.  100,000км/3жилийн үйлдвэрийн баталгаатай гэдэг нь надад их таалагдсан.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Минимализм

 

Би өнгөрсөн жил “Tidying up with Marie Kondo” гээд Netflix-ийн алдартай цуврал нэвтрүүлэг үзсэн. Тус цуврал дээр Япон эмэгтэй Америк гэр бүлүүдийн гэрт нь очиж гэрийг нь хэрхэн минималист болгож байгааг практикаар харуулдаг. Маш сонирхолтой! 

Тэгээд би “Минималист” амьдралын хэв маягийг сонирхож, судалж эхэлсэн. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж хичээж байгаа. Жаахан охин байхдаа гял цал юм юманд л дурлана. Бүгдийг нь л авахыг хүснэ. Одоо бид чинь том болж байна, SMART сонголтууд хийж сурвал зүгээр л дээ. Хүний өдөр тутмын амьдрал, хэрэглээ цэгцтэй бол хүний бодол оюун ухаан ч цэгцтэй байдаг. Стресс, сөрөг энерги чинь замбараагүй хувцас, эд хогшлоос үүдэлтэй гэдэг. Гэрээ цэгцтэй байлгаж, цөөхөн, чанартай зүйлсийг хэрэглэхийг хичээдэг болсон.  

Машинаа сонгохдоо ч гэсэн минималист хандахыг хичээсэн шүү:)

 

 

LADA таны хэрэглээнд

 

 

Залуучууд трэнд болж байгаа машин л унах сонирхолтой байдаг юм шиг анзаарагддаг. Миний хувьд бол миний машин яг надад л тохирсон, миний хэрэгцээг л хангаж байвал тэгээд л болох нь тэр. Асуудалтай машинууд зөндөө байдаг юм шиг ээ, байсхийгээд л эвдрээд л эсвэл нэг юм нь болохоо байгаад л… маш их зардалтай санагддаг. Миний хувьд миний машин нээх олон юм шаардахгүй, асуудал гаргадаггүй байх нь маш чухал. Бас тухтай сайхан машинтай байх нь хүний маш том хувийн орон зай, эрх чөлөө юм билээ.

Өмнө нь машингүй үед бол өдөрт их олон чиглэл рүү явж олон юм амжуулж чаддаггүй байлаа. Өглөө гэрээсээ гарахдаа олон цүнх үүрээд гарахад хэцүү, фитнессдээ явж амжихгүй болох өдрүүд олон байдаг байсан. Машинтай болохоор хувийн зохион байгуулалт, бүтээмжид маш том өөрчлөлт ордог. Амьдрал илүү тав тухтай болсон.

XRAY миний цаг, мөнгийг хэмнээд, миний ажлыг амжуулж өгөхөд их том үүрэг, рольтой байгаа шүү.

Эмээ өвөө хоёрынхоо хувийн жолооч нь л доо. Миний машин ер нь маш тухтай, ялангуяа сандал нь:)  Машины өндөр нь манай эмээ, өвөө хоёрийг суухад яг таараад байгаа. Настай хүмүүс суухад дундаж өндөртөй, мөн суудал нь хэт зөөлөн доошоо хонхойхгүй, бас намдахгүй, эмээ өвөө хоёрын нуруунд нь их тулгууртай байна гэсэн.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Таны ажил мэргэжлийн талаар

 

Би Англи улсад олон улсын нягтлан бодогчоор төгссөн. Сурсан мэдлэгээ баталгаажуулахад аудитын компани маш тохиромжтой байсан тул “Делоитт Онч Аудит” ХХК-д аудитороор ажиллаж байна.

Миний ажлын онцлог, өөр өөр байгууллага дээр аудит хийгээд явдаг. Тэгж явахад байгууллагын олон төрлийн бүтэц, байгууллагын өөр өөр соёл, өөр өөр менежментийн систем зэргийг мэдэж авдаг гоё онцлогтой ажил. Дөнгөж төгссөн залуу хүний хувьд юм сурахын төлөө ажиллаж байна. Ер нь сурахаа хэзээ ч зогсоохгүй гэж боддог.

 

Гэрэл зурагчин: Piaa photography

 

Ирээдүйгээ төсөөлөхөд

 

Хэт том, хийсвэр зорилго бодож, шаналж явахын оронд урдаа байгаа ажил, хичээлээ сайн хийж хажуу дах нэг ч гэсэн хүнд үлгэр дууриал болж амьдрах юм сан гэж боддог.

Миний хувьд амжилт гэдэг бол 10, 20 жилийн дараа нэг л өдөр надад ирэх ганц том зүйл биш. Өдөр тутамд санасан бодсон, төлөвлөсөн зүйлсээ хэр сайн гүйцэтгэж байна тэр бол миний хувьд амжилт. Жишээ нь, би механик машин сайн жолоодож сурна гэж бодоод, гарамгай жолооддог болчихвол, тэр бол миний амжилт. Би шалгалтаа амжилттай өгчихвөл, тэр бол миний том амжилт:).

 

Одоо би 21 настай. 30 нас хүртлээ өөрийгөө бүрэн дайчилна гэж боддог. 30 хүртлээ хүссэн юмаа сурч, хүссэн газраараа хангалттай явна, хүссэн ажлаа хийж үзнэ, карьерынхаа чиглэлийг сайн гаргана. Харин 30 наснаас эхлээд л хариуцлагадаа тулгуурласан шийдвэрүүд гаргаж эхлэх байх. Гэр бүл, карьер гээд л, суурин байж амьдралаа барьж босгох тал дээр анхаарах байх.

 

Холбоотой нийтлэл:Д. Бум-Эрдэнэ: LADA бол амьдралын хэв маяг

 

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.